Бидний тухай

Монголдоо брэнд хаалганы үнэ цэнийг тодорхойлно.

About us

Компанийн танилцуулга

Өлзий Хаалга ХХК нь 2007 онд үүссэн байгуулагдсан 100% дотоодын хөрөнгө оруулалтай үндэсний үйлдвэр юм. Бид анх үүссэн байгуулагдахдаа 5 хүнтэй ажлаа эхлүүлж байсан бол өдгөө 2 алба, 9 хэлтэс бүхий нийт 60 гаруй ажилтан, 3000мкв талбай бүхий үйлдвэрийн байртай болтлоо өргөжин тэлсэн байна. Бид дэлхийн чанарын стандартад нийцсэн ган төмөр хаалгыг Орон сууц, Амины орон сууц, Сургууль цэцэрлэг, Эмнэлэг, Эмийн сан, Спортын төв, Үзвэр үйлчилгээ, Зочид буудал, зоогийн газар, галын болон техник гэсэн зориулалтын дагуу бүтээгдэхүүн үйлчилгээ хүргэж байна. Бид 2023 оноос эхлэн төмөр хаалганаас гадна монголдоо гипсэн хана таазны профиль төмрийг үйлдвэрлэж байна.

Гүйцэтгэх захирал
SEO greetings

Захирлын мэндчилгээ

Эрхэм хүндэт харилцагч, хамтрагч, хэрэглэгч, бэлтгэн нийлүүлэгч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэхийн зэрэгцээ эрүүл энх, амжилт бүтээлийн дээдийг хүсэн мэндчилье.
Бид улс эх орныхоо хөгжил, эдийн засаг, барилгын бүтээн байгуулалтад багагүй хувь нэмрээ оруулж, хаалга үйлдвэрлэлийн салбар тэр дундаа төмөр хаалга үйлдвэрлэлийн салбарт шинэчлэлт, хувьсалт хийж, импортыг бүрэн орлох төмөр хаалгануудыг төрөл бүрийн зориулалтаар дотооддоо үйлдвэрлэн нэмүү өртөг шингээж хэрэглэгч, харилцагч, нартаа хүргэсээр байгаа билээ. Бид салбартаа үргэлж сэтгэлгээгээр түүчээлэн ажиллахын зэрэгцээ хэрэглэгч болон харилцагч нартаа импортыг орлох чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэн, хөгжил дэвшилд хамтын хүчээр хүрч, амжилтын түүхээ бүтээсээр байх болно гэдэгт итгэл дүүрэн байна. Өлзий Хаалга ХХК-тай орчин цагийн түүхийн бүхий л төвшинд хамтдаа байсан, байхаар зэхэж буй хэн бүхэнд аз жаргал хүсэн ерөөж, ажил үйлс нь өөдрөг, амжилт ололт дүүрэн, бүтээн байгуулалт өндөр, орлого ашиг арвин байх өлзийтэй сайхан ерөөлийг нийт хамт олныхоо өмнөөс өргөн дэвшүүлье.

Та бүхнийг хүндэтгэсэн:
Гүйцэтгэх захирал. Б.Ариунболд
Company structure

Компанийн бүтэц

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.

Б.Ариунболд

Гүйцэтгэх захирал

Л.Чулуун-Эрдэнэ

Үйл ажиллагаа хариуцсан захирал

М.Золзаяа

ХАБЭА координатор

Үнийн санал авах

Монголдоо брэнд хаалганы үнэ цэнийг тодорхойлно